Алашанькоугаар дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлаж, Хоргосоор дамжин өнгөрөхөөр зохион байгуулж эхэлжээ

日期 2023 он 4 сарын 03

类别 News

通过 Admin

分享给

Казахстан улс он гараад БНХАУ-тай хиллэдэг Достык боомт руу чиглэсэн төмөр замаа хос болгохоор барилгын ажил эхлүүлсэн. Энэ нь, хуучин гол замын хүчин чадлыг тав дахин нэмэгдүүлнэ. Тодруулбал, тухайн хэсэгт хоногт 12 хос галт тэрэг нэвтрэн өнгөрдөг байсан бол хос замтай болсноор 60 хос галт тэрэгт хүрч өсөх боломжтой гэж тооцсон байдаг. Энэхүү төсөлд Караганда мужийн Достыкаас Мойынты хүртэлх төмөр замын шугам багтаж байгаа. Достык нь Евразийн тээврийн гол хилийн боомтуудын нэг болох Алашанькоутай зэргэлдээ оршдог. Тиймээс хүчин чадлыг нэмэгдүүлэх нь "Шинэ торгоны зам"-ын хөдөлгөөнд тун ашигтай. Шинэ төмөр зам нь нийт 836 км урттай бөгөөд дотоодын бүтээгдэхүүнийг тасралтгүй экспортлох, улс орны дамжин өнгөрөх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Ийнхүү замын даацыг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд Алашанькоу-Достык боомтыг хэсэгчлэн хааж, барилгын ажил хийх болсноор замын хөдөлгөөнийг хязгаарласан байна. Хязгаарлалт дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Казахстаны үндэсний төмөр замын компани “Казахстан Темир Жолы” (КТЗ)-ийн мэдээлснээр хилийн боомтын хоёр талд ажил хийгдэнэ. Хятад улс Жинхэ-Алашанькоугийн хоорондох хэсгийг шинэчлэх бол Казахстан нь Достык-Мойнтын хоорондох хэсгийг хариуцна. Алтанкол-Хоргос боомтоор дамжин өнгөрөх нь Достык-Алашанькоу боомтоор дамжин өнгөрөхөөс 10-15 хувиар хямд, 500 км богино гэдгийг тус компани онцоллоо. Гуравдугаар сарын 21-нд Варшав хотноо болсон Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын (ОСЖД) хурал дээр компани эдгээр шийдвэрээ зарлажээ. Дашрамд дурдахад, Хятад, Казахстаны хоорондох төмөр замын ачаа тээврийг Алтанкол-Хоргос боомт руу шилжүүлэх аж. Нөлөөлөлд өртөж буй тээврийн ихэнх нь Хятад болон Төв Ази, тухайлбал Узбекистан, Туркменистан, Киргизстан, Тажикистаны хоорондох ачаа тээвэр юм.

Ангилалууд

相关新闻

查看所有新闻

如果您有任何疑问,请随时与我们联系。

联系我们

"LONG WAY TRANS TRADE" 有限公司

13 floor, Sumber tower, 32 Chinggisiin urgun chuluu, Khan-Uul district, Kota Ulaanbaatar,

"Long Way Trans Trade" © 版权所有 2023。保留所有权利。

由开发 :

TBSM

TBSM Logo